Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны 05:12:57 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн төв нь Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55 км, Цагааннуур сумын төвөөс баруун урд зүгт 65 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс баруун зүгт 75 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчийг магнитуд болон баллаар хэмждэг байна.