Нийслэл 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж V цахилгаан станцыг санхүүжүүлнэ

Нийслэл 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж V цахилгаан станцыг санхүүжүүлнэ

Засгийн газраас “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх хүрээнд нийслэлд 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг 2026 онд багтаан дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах эрх олгосныг мэдээллээ.

Тус төсөл нь нийт 658.5 сая ам.долларын өртөгтэйгээр хэрэгжих бөгөөд санхүүжилтийн 80 хувийг тендерээр сонгогдсон Камбожийн “Митайм Интернейшнл” компани хариуцах юм. Харин үлдсэн 20 хувийг нийслэлээс бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах нь төслийн санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой гэж Засгийн газар үзэж байна. “Дулааны тавдугаар цахилгаан станц” нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад тооцогдож байгаа юм.