“Милан–Кортина 2026” өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Олимпын анхны наадамдаа оролцож буй Э.Ариунтунгалаг хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн спринт төрөлд дебютээ хийж, 89 тамирчнаас 74 дүгээр байрт шалгарсан амжилтаар эхний гараагаа өндөрлүүлсэн.
Харин энэ удаа тэрээр эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд хүч сорих аж. Тус төрөлд урьдчилсан шатанд нийт 111 тамирчин оролцох бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарна. Тэмцээн 20.00 цагт эхлэх бол Э.Ариунтунгалагийн уралдаан 20.37 цагт эхлэх хуваарьтай байна.
10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.