Өмнөх онд гэрлэлт цуцлуулах тохиолдол 7.2 хувиар өсжээ

Өмнөх онд гэрлэлт цуцлуулах тохиолдол 7.2 хувиар өсжээ

Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа.

Монгол Улсын шүүх 2025 онд 176 мянга гаруй маргааныг хянан шийдвэрлэснээс анхан шатны шүүхэд 167 мянган маргаан, давж заалдах шатны шүүхэд 7.6 мянган маргаан, хяналтын шатны шүүх 476 хэрэг маргааныг тус тус хянан шийдвэрлэжээ. Мөн өмнөх онд 1109 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллаж, 1641 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж. Тэгвэл нийт 15,465 хүнд ял оногдуулсан бөгөөд 2528 хүнд хорих ял  оноосон бол 1900 хүний зорчих эрхийг хязгаарласан байна.  

Сүүлийн жилүүдэд банк болон банк бус санхүүгийн байгууллагийн зээлтэй холбоотой маргаан тогтмол өссөж байна. Тодруулбал, 2025 онд энэ төрлийн 18 мянган хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Гэрлэлт цуцалсан 4270 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онооос 287 хэргээр буюу 7,2 хувиар өсжээ. Эрүүгийн гэмт хэргийн хувьд авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, журам зөрчих гэмт хэрэг 59.6 хувиар, кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33.3 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11.9 хувиар, залилах гэмт хэрэг 10.3 хувиар, хүнийг алах гэмт хэрэг 29.1 хувиар өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 20 хувиар, хулгайлах гэмт хэрэг долооон хувиар, хүчиндэх гэмт хэрэг 0.03 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 19 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 20 хувиар буурсан байна.