Өнөөдөр сар шинийн баярт зориулсан ахмад бөхчүүдийн барилдаан болно

Өнөөдөр сар шинийн баярт зориулсан ахмад бөхчүүдийн барилдаан болно

Өнөөдөр /2026.02.09/ 13.00 цагт 50+ насны бөхчүүдийн сар шинийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Өмнөх оны аравдугаар сарын тавны өдөр зохион байгуулагдсан 50-54 насны ахмад бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүлж байжээ. Сар шинийн цуврал барилдааны үлдэж буй барилдааны хуваарийг хүргэж байна.

  • Хоёрдугаар сарын 11-нд “Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан”
  • Хоёрдугаар сарын 12-нд “Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан”
  • Хоёрдугаар сарын 16,17-нд “Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан” тус тус барилдана.