ВИДЕО: British Airways компанийн онгоцны дугуй нь салж унажээ

ВИДЕО: British Airways компанийн онгоцны дугуй нь салж унажээ

Лас Вегасаас Лондон руу нисэж байсан British Airways компанийн нислэг хөөрсний дараахан техникийн саатал гарсан мөчийг харуулсан бичлэг олон нийтийн анхаарлыг татжээ. Airbus A350-1000 загварын уг онгоц хөөрсний дараа баруун хойд дугуй нь салж, Харри Рейдийн олон улсын нисэх онгоцны буудлын зурвас дээр унасан байна.

ВИДЕО: 

British Airways компани BBC агентлагт өгсөн мэдэгдэлдээ, “Аюулгүй байдал бол бидний үйл ажиллагааны хамгийн чухал зарчим. Бид холбогдох байгууллагуудын явуулж буй мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажиллаж байна” гэжээ. Харри Рейдийн олон улсын нисэх онгоцны буудлын зүгээс уг ослын талаар мэдээлэлтэй байгаагаа мэдэгдээд, тухайн онгоц “цаашид ямар нэгэн осол, хүндрэлгүйгээр аюулгүй газардсан” гэж онцолсон байна. Салсан дугуйг нисэх зурвасаас шуурхай татан авч, ямар нэгэн хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учраагүй болохыг мөн мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC