"Багануурын дулааны станц 60 жилийн насжилттай, ТЭЦ-4 шиг осол гарахад дөхсөн байдалтай байна" гэв

"Багануурын дулааны станц 60 жилийн насжилттай, ТЭЦ-4 шиг осол гарахад дөхсөн байдалтай байна" гэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д өнөөдөр ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргажээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Багануурын уурхай жилд 4.8 сая тонн нүүрсийг олборлож, Улаанбаатар хотын гол станцуудын нүүрсний 70-80 хувийг хангадаг. Уурхай салбарын үнийн зохицуулалтаас шалтгаалж алдагдалтай ажилладаг. Цаашид шинэчлэх, үр өгөөжтэй ашиглах шаардлагатай байна. Багануурын дулааны станц 60 жилийн насжилттай, ТЭЦ-4 шиг өнөө маргаашгүй осол гарахад дөхсөн байдалтай байна.

Багануурт 150 МВт-ын дулааны станцыг барих зураг, төслийг боловсруулах ажил дуусах шатандаа орсон. Хуучин дулааны станц учраас зөвхөн өвлийн улиралд ажилладаг, тариф бага учир алдагдалтай, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй тул цахилгаан, дулаан, батарейн хосолмол болгох ажлыг хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой. Харин станц биеэ дааж ажиллахад урсгал зардлаа нөхөх боломжтой байдаг. Энэ талаар ойрын хугацаанд судалж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо" гэлээ.