Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ.
Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг ахалж байна. Тэгвэл Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох аж6 Түүний хувьд анх манай улсад 16 жилийн өмнө хөл тавьж байсан бол сүүлд 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Тэрбээр мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсах юм байна. Жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох аж.