О.Батнайрамдал гишүүнийг хуурамч дугаартай автомашин дагасан гэх асуудлыг "гэмт хэргийн шинжгүй" хэмээн хаасан байж магадгүй байна

О.Батнайрамдал гишүүнийг хуурамч дугаартай автомашин дагасан гэх асуудлыг "гэмт хэргийн шинжгүй" хэмээн хаасан байж магадгүй байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь хуурамч улсын дугаартай автомашинууд хоёр долоо хоногийн турш дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа талаар мэдээлэл хийж, уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байсан билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хороог ахалж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн лиценз дээр даруй хэлцэл хийхийг шаардан, холбогдох баримт мэдээллүүдийг дэлгэн тавьж байх үеэрээ энэ талаар мэдээлж байсан юм. 

ВИДЕО: 

Тэрбээр “Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс, миний баримтжуулж чадсанаар есөн автомашин өдөр шөнөгүй даган мөрдөж байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд дугааруудыг нь шалгуулсан. Эдгээр дугаар дээр ямар ч машин бүртгэлгүй байна гэдгийг албан бичгээр надад мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хуурамч дугаартай машинууд дагаж байгааг ойлгож авлаа. Үүнийг би Оюу толгойн хянан шалгах түр хороотой холбож ойлгохоос өөр аргагүй. Улбаалаад парламентын үйл ажиллагаанд халдсан, түр хороонд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдал гэж харж байна. Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд би хандана” хэмээн мэдэгдээд, уг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаад байсан юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг олон хоног дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийн шинжгүй, үндэслэл тогтоогдоогүй гэх шалтгаанаар түүний гомдлыг хаасан байж магадгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө