Имарт 2025 оны “Шилдэг худалдааны энтерпренёр”-ээр шалгарлаа

Имарт 2025 оны “Шилдэг худалдааны энтерпренёр”-ээр шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2025” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн цэнгүүн 28 дах жилдээ зохион байгуулагдлаа.

Имартын хамт олон Шилдэг Худалдааны Энтерпренёр шагналыг хүртлээ. Emart-ийн хамт олондоо халуун баяр хүргэе!