БНХАУ-ын Манжуур хотноо шайбтай хоккейн олон улсын нээлттэй тэмцээн амжилттай болж, энэ оны сүүлийн тэмцээний шилдгүүд тодров. ОХУ, Монгол, БНХАУ-ын баг оролцсон тус тэмцээнээс манай хоккейчид хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд ОХУ-ын Забайкаль хоккейн баг түрүүлсэн бол Чита хотын баг мөнгө, Чингэлтэй дүүргийн Ж.Хуяг ахлагчтай “Чингэлтэй бродерс” баг хүрэл медаль хүртлээ. Монголын хоккейчид оны сүүлийн тэмцээнийг БНХАУ-д хийж шилдэг гуравт багтжээ. Тэмцээнд ОХУ-ын Приаргунскийн хоккейн баг, БНХАУ-ын Чичихар хотын Харбин мужийн баг, Манжуур, Хөлөнбуйр хотын шигшээ багууд зэрэг шилдэг багууд өрсөлджээ. Уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Чингэлтэй бродерс” багийн хамт олныг 2026 оны тавдугаар сард болох Забайкаль мужийн нэрэмжит тэмцээнд оролцох урилгыг тус хотын захирагч гардуулан өгсөн байна.