ВИДЕО: БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан гэж "Chosun" телевиз мэдээлжээ

ВИДЕО: БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан гэж "Chosun" телевиз мэдээлжээ

БНСУ-д  суугаа Монгол улсын элчин сайдын яамны 001 дугаартай автомашины жолооч Сөүл хотын Ганнам дүүрэгт зам тээврийн осол гаргажээ. Тус ослын улмаас нэг хүн гэмтсэн талаар орон нутгийн "Chosun" телевиз мэдээлсэн байна. Мөн тус автомашиныг жолоодож явсан элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байж болзошгүй байгаа аж. 

ВИДЕО:

Тодруулбал, БНСУ-ын зарим хэвлэлд, "БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны нэгэн ажилтан Сөүл хотын Ганнам дүүрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, гурван автомашинтай мөргөлдөж, осол гаргасны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Өчигдөр Сөүл хотын Ганнамын цагдаагийн газраас БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г согтуугаар жолоо барьсан зэрэг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт бүртгэн шалгаж эхэлснээ мэдэгдлээ.

А нь энэ сарын 12 /2025.12.12/-ны өглөөний 6 цагийн орчимд Ганнам дүүргийн Шинса өртөөний ойролцоо гурван автомашин мөргөлдсөн осол гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тухайн үед түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолооны эрх хасах түвшинд байсан байна. Осолд өртсөн урд талын автомашинуудын жолооч нар хөнгөн гэмтэл авсан гэж мэдээлжээ. Цагдаагийн байгууллага Монгол Улсын Элчин сайдын яамнаас тухайн ажилтанд дипломат халдашгүй эрх эдлүүлэх эсэхийг тодруулсны дараа хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэхээр төлөвлөж байна" гэжээ.