УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хэлбэр хөөлгүйгээр энэ ажлыг үр дүнтэй болгох ёстой. Тухайлбал, Хөгжлийн банкийг хувьчилсан гээд байсан 5 хувийг л хувьчилсан юм билээ. Тавхан хувийг хувьчлахаар ямар ч үр дүнгүй байна. Хувьцаа нь 30-40 хувь үнэ нь уначихсан. Цаана нь засаглалын шинэчлэл огт хийгдээгүй" гэлээ.
УИХ-ын дарга Н.Учрал "Ийм бага хувь хувьчлах нь үр дүнгүй. Бага хувийг хувьчлах нь оролцоо, хяналтын тогтолцоогүй учраас авах, сонирхох хүн байхгүй шүү дээ" гэдгийг мөн тодотголоо.
ВИДЕО: