Зул сарын бэлгэдэл гэж болох “Jingle Bells” дууг Монголын хөөмийтэй хослуулсан хувилбар цахим орчинд ихээхэн хандалт авч, дэлхий нийтийн анхааралд ороод байна. Нидерландын DJ, продюсер Ummet Ozcan уг шинэчлэгдсэн хувилбарыг бүтээж, сонсогчдод өвөрмөц, шинэлэг мэдрэмж төрүүлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Монгол хөөмийтэй хослуулсан “Jingle Bells” дуу цахим орчинд олон сая хүний хандалт аваад байна
— iSee.mn (@iSee_MN) December 25, 2025
УНШИХ: https://t.co/wmDpzirLtP pic.twitter.com/LMTzmlqTYL
Тэрбээр энэхүү хувилбартаа Монголын уламжлалт хөөмий бүхий дуугаралт, орчин үеийн электрон хөгжмийн элементүүдийг чадварлаг хослуулсан нь олон хүний сонирхлыг татсан гол шалтгаан болж байгаа аж. Сонсогчид уг бүтээлийг “Зул сарын сонгодог дууг огт өөр түвшинд гаргалаа”, “Монгол соёл дэлхийд дахин танигдлаа” хэмээн үнэлж, сэтгэгдэлээ илэрхийлжээ. Алдарт “Jingle Bells” дуу нь анх 19-р зуунд зохиогдсон гэдэг бөгөөд энэ цагаас хойш дэлхий даяар Зул сарын бэлгэдэл болсоор ирсэн юм. Харин Ummet Ozcan-ы энэхүү хувилбар нь тус сонгодог аялгууг зөвхөн баярын дуу төдийгүй соёл хоорондын гүүр болгож чадсанаараа онцлог ажээ.
Тус бүтээл TikTok, Instagram, YouTube зэрэг платформуудад өргөн тархаж, богино хугацаанд олон сая хүний хандалт аваад байна.
Хөгжмийн мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү жишээг уламжлалт соёлыг орчин үеийн хэлбэрээр дэлхийд таниулах амжилттай оролдлого хэмээн дүгнэж байна. Продюсер Ummet Ozcan өмнө нь ч мөн үндэсний хөгжмийн элементүүдийг электрон хөгжимтэй хослуулж байсан туршлагатай уран бүтээлч бөгөөд энэ удаагийн ажил нь түүний уран бүтээлийн шинэ оргил болж буйг фенүүд нь онцолжээ.