Цахимаар танилцсан эмэгтэйтэй уулзах үед нь 14-15 насны дөрвөн этгээд бүлэглэн дээрэмджээ

Цахимаар танилцсан эмэгтэйтэй уулзах үед нь 14-15 насны дөрвөн этгээд бүлэглэн дээрэмджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хамрын овооны хажууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, шөнийн 02.00 цагийн үед цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очих үед нь бүлэглэн зодож "iphone 11 pro" маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Иймд цахим орчинд танилцсан үл таних этгээдтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.