Netflix-ийн “Physical: Good to Mongolia” нэвтрүүлэг өнөөдөр 17:00 цагт цацагдана

Netflix-ийн “Physical: Good to Mongolia” нэвтрүүлэг өнөөдөр 17:00 цагт цацагдана

“Netflix”-ийн “Physical: Asia” цувралын Монгол, Солонгос, Австралийн багийн гишүүд оролцсон “Welcome to Mongolia”  нэвтрүүлгийн тусгай дугаар олон нийтэд хүрнэ.

Нийт дөрвөн ангитай тус бүтээлийн эхний хоёр анги өнөөдөр 17 цагт "Netflix"-ээр цацагдах бол үлдсэн ангиуд 12 дугаар сарын 31-нд үзэгчдэд хүрнэ. Энэхүү нэвтрүүлэгт Улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач Л.Лхагва-Очир нар Австралийн тамирчин Эдди Уильямс, БНСУ-ын багийн ахлагч Ким Дун Хён, Ким Жэ Хон (Амоти) нарыг Монголд урьдаг. Улмаар Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын зохиосон маршрутаар монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэж, үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдах аж.