Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн 65.8 кг-ын жингийн аваргын бүсний төлөө манай холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдаж, ялалт байгуулсан билээ.
Түүний багш Ж.Нарантунгалаг 2014 онд "ONE Championship" холбооны аварга болж, эх орондоо анхны аваргын бүсийг авчирч байсан юм. Тэгвэл Б.Энх-Оргил болон Ж.Нарантунгалаг нар "ONE Championship" холбооны аваргын бүсээ олон нийтэд үзүүлэх арга хэмжээ 2025.12.28-нд Чингис хаан музейд болох юм байна.