Сангийн дэд сайд Б.Хулан “Татварын багц хууль”-ийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Татвар гэдэг бол бодлогын хэрэгслийн хувьд чухал асуудал учир маш ул суурьтай хандах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн туршид нийтдээ 13 мянга орчим иргэн, ААН-ийн саналыг авсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэн, ААН-үүд татварын хувь хэмжээ, татвар шударга байх зэрэг саналыг хэлж байна. Мөн төлж байгаа татвар зөв зүйлд зарцуулагдаж байна уу гэх асуудал өрнөсөн. ЗГ Татварын багц хуулийн төслийг боловсруулаад УИХ-руу оруулж байна. Энэ төсөл бол цаашдаа хэлэлцүүлгийн үед сайжирч, санал тусгагдаад явах боломжтой. Хариуцлагатай татвар төлөгчдөд өр төлүүлэх үйл ажиллагааг уян хатан, тохирдог байдлыг Татварын багц хуулийн төсөлд тусгасан” гэлээ.