Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудаар урт дараалал үүсэж, шатахуун хомстолтой байгааг олон нийт хүчтэй шүүмжилсэн. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулан уучлал хүслээ.
Тэрээр “Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний хоёр сарын хэрэглээ юм. Бүх ШТС-аар шуурхай түгэ