Цахим сүлжээнд "Эрдэнэт үйлдвэр"-т зорчигчийн пургон белаз хоёр авто машин мөргөлдсөн байна. Аюулгүй байдал, яагаад нуух болов. Хэдэн зорчигч бэртсэн бэ" гэх тайлбар бүхий осолдсон тээврийн хэрэгслийн зураг цацагдаад байгаа билээ.
Харин энэ талаар "Эрдэнэт үйлдвэр"-ээс ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад "Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйлдвэрийн талбайд осол гарсан нь үнэн. Хүний амь нас эрсэдсэн, эрүүл мэнд нь хохирсон зүйл байхгүй. Харин эвдэрч, хэмхэрсэн тээврийн хэрэгслийг даатгалын шугамаар төлж барагдуулсан бол хариуцлага алдаж, осол гаргасан жолоочийг зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон" гэсэн юм.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо боломжгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлж, замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.