Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна.
ВИДЕО:
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Оюу толгойн гэрээг сайжруулах тал дээр УИХ, Засгийн газар нэг тал болж ажиллаж байгаа. Засгийн газраас гурван сайдаар ахлуулсан гурван ажлын хэсэг гарсан. Оюу толгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулахтай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байна. Лондонгийн арбитрын шүүх дээр гарсан маргаантай асуудлын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар ахалж байна. Ажил нэлээд эрчимтэй явж байгаа. Ялангуяа наймдугаар сард гарсан Ерөнхий сайдын захирамжтай холбоотойгоор ажил эрчимжээд явж байна. Ойрын үед Оюу толгой, Рио тинтотой хэлэлцээр хийх ажлын төлөвлөгөөг батлах гэж байгаа. Анх 2009 онд Оюу толгой болон Рио тинто компани хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс хойш 16 жил нь өнгөрсөн байна. Ажиллах явцад туршлага дутагдаад, алдсан тал бий. Бодит байдал дээр 25 хувь нь монголын талд, 75 хувь нь Рио Тинтод олгогдож байна. Менежментийн төлбөрийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Энэ тал дээр энэ жил нэлээд үр дүн гарах байх. Хөрөнгө оруулалтын гэрээг тогтворжуулаад, татваруудыг тогтворжуулсан. Үүнээс гадна төсөв дагуулаад Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын төсөвт орлого оруулах, цалин, ахмад настны тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирэх болов уу гэдэг үүднэс өргөн барьсан" гэлээ.