Ногоон ирээдүйн төлөө цагдаа, дотоодын цэргийн байгууллага “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд оролцож байна

Ногоон ирээдүйн төлөө цагдаа, дотоодын цэргийн байгууллага “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах үйлсэд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,358 алба хаагч 192 байршилд 14 нэр төрлийн 455.487 модыг 227.7 га талбайд суулгаж ажиллаа.

Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 800 ширхэг гацуур, шинэс модыг суулгаж Байгаль орчин уур амьсгалын яамны Ойн газарт хүлээлгэн өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын хамт олон ирээдүй хойч үедээ ногоон өв үлдээх үйлсэд манлайлан ажиллах зорилт тавин ажиллаж байна.