Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх олон улсын Модуль сургалт боллоо

Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх олон улсын Модуль сургалт боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад холбогдох байгууллагууд хамтран зам тээврийн осол гэмтлээс хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх олон улсын модуль сургалтыг анх удаа Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулжээ.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй агуулгыг боловсруулсан тус модуль сургалтанд “Өнөр” цогцолбор сургуулийн 2500 гаруй хүүхэд багачууд хамрагдсан юм. Явган болон унадаг дугуйтай зорчигчийн аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох, осол аваарын үед авах арга хэмжээ зэрэг олон төрлийн нөхцөл байдал үүсэхэд хэрхэн болзошгүй аюулаас сэргийлэх талаарх бодит үзүүлбэрээр харуулсан сургалт болов.

Түүнчлэн орлон тоглогчдын үзүүлбэр бүхий сонирхолтой шийдэлтэй, техник хэрэгсэл, тусгай төхөөрөмж хэрэглэсэн нь онцлог болсон байна. Зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний соёлд сургах зэрэгт сургуулийн насны хүүхдүүдэд өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцсон хүүхдүүд сэтгэгдлээ хэлсэн байна.