Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг.
Тэгвэл эл хэргийг үйлдсэн Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Улмаар Шүүх бүрэлдэхүүн Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэсэн байна.