Хиймэл оюунд суурилсан эрт илрүүлгийн “NURA” төв Энэтхэг, Монгол, Вьетнам улсад 7 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 2023 онд нээлтээ хийснээс хойш 37,000 орчим үйлчлүүлэгчдийг хүлээн аваад байна.
“NURA төв эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоо, эрт илрүүлгийн ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг хүргэсээр ирлээ." Өнгөрсөн хугацаанд NURA төвийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн дундаас 2,800 гаруй иргэнд зүрх судасны өвчлөл болон хавдрын сэжигтэй тохиолдлыг эрт үед нь илрүүлж, үүсэж болзошгүй эмгэгүүдээс урьдчилан сэргийлж чадсан нь томоохон үр дүн байлаа.
Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан “Зүрхээ хайрлая”, “Эмэгтэйчүүдийн багц шинжилгээг” санал болгохын зэрэгцээ тав тухтай орчныг бүрдүүлж, Япон улсын "Омотенаши" үйлчилгээний стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч FUJIFILM Корпорацын хиймэл оюунд суурилсан “NURA” төв нь 2-3 цагийн дотор зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчлөлийг 35 үзүүлэлттэй шинжилгээгээр эрт үед нь илрүүлдгээрээ онцлогтой.
- NURA төвд шинжилгээний цаг захиалахыг хүсвэл 7588-7588 утсаар болон www.nura.mn вэбсайтаар хандах боломжтой.
- Фэйсбүүк хуудсаар зочлох: NURA MONGOLIA