Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сард дуусч дараагийн ерөнхийлөгчийн сунгаа эхэлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сард дуусч дараагийн ерөнхийлөгчийн сунгаа эхэлжээ

Төв банкны тухай хуулийн 26.1-д "Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг. 

Энэ дагуу Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна.

Учир нь түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор томилж байсан юм. Тэгвэл түүний дараагийн ерөнхийлөгчийн сунгаа эхэлжээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчид эртнээс  нэр нь яригдсан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл байна.