“The MongolZ” баг Дэлхийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ

“The MongolZ” баг Дэлхийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ

Countre strike-2 /CS2/-ын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө өрсөлдөж, "World cup"-ын аваргын цомыг өргөсөн Монгол Улсын “The MongolZ” баг Дэлхийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. 

Тодруулбал, Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том платформ болох "HLTV"-ийн зүгээс өчигдөр буюу есдүгээр сарын сарын 8-нд чансаагаа шинэчиллээ. Шинэчилсэн дэлхийн чансааг Мэйжорын аварга Францын "Vitality" баг тэргүүлж байгаа бол тэдний араас Монголын "The MongolZ" баг дэлхийн чансаанд нэг байр ахиж, хоёрдугаарт бичигдэж эхлэв. Ийнхүү монгол баг "HLTV"-ийн дэлхийн чансаанд түүхэн амжилт үзүүлж, өмнө нь хүрч байгаагүй оргилдоо хүрээд байна.