Авто замын түгжрэлийг зохицуулах зорилгоор нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш автомашины тэгш, сондгой дугаараар сэлгэн хөдөлгөөнд оролцуулж байна. Энэ дагуу өнөөдөр /2025.09.08/ тэгш дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал хөдөлгөөнд оролцох хуваарь:
ТЭГШ тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16
СОНДГОЙ тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15