М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд дээрх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм.

М.Чинбат нь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байх үед буюу 2019 онд анх прокурорын орлогчоор томилогдож байсан түүхтэй. Хууль зүйн байнгын хорооны эл шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах юм.

ВИДЕО: