БНСУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн "Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд буюу 2025 оны есдугаар сарын 06-07-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм.
Арга хэмжээний хүрээнд:
- Хоол
- Поп
- Гоо сайхан
- Гар урлал
- Урлагийн тоглолт болон бусад хөгжөөнт арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.