Daily Mail-ийн мэдээлснээр Африкаас Канарын арлууд руу хөдөлсөн цагаачдын нэгэн завин дээр олон хүний амь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, завь эвдэрч, эргээс 400 км-ийн зайд олон хоног хөвсөөр байсан байна. Нийт 320 зорчигч тээвэрлэж явсан уг завь дээрх хүнс, ус дууссанаас болж хурц мөргөлдөөн үүссэн байна. Энэ үеэр зарим цагаачид бусдыг “ус хулгайлсан” хэмээн буруутган дайрч, улмаар 72 хүнийг хөнөөсөн байна. Ингээд тэдний цогцс хожим нь эрэг дээр хаягдсан байдалтай олжээ. Эцэст нь 248 хүн Канарын арлуудад хүрч чадсан гэж мэдээлжээ.