Тагнуулын хэргээр 10 жилийн хорих ял сонссон А.Батсаранд оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

Тагнуулын хэргээр 10 жилийн хорих ял сонссон А.Батсаранд оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласан хэрэгт ял шийтгүүлсэн А.Батсаранд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Батсаранд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ оны наймдугаар сарын 15-нд хянан хэлэлцээд 10 жил хорих ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүх А.Батсаранд оноосон хорих ялыг хэвээр үлдээсэн байна.