“Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбумаар хэвлэсэн гэх мэдээлэл худал” гэж ГХ-ы сайд Б.Батцэцэг мэдэгдлээ

“Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбумаар хэвлэсэн гэх мэдээлэл худал” гэж ГХ-ы сайд Б.Батцэцэг мэдэгдлээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Ерөнхий сайдын сурагчдад илгээсэн захидлыг “Мөнхий үсэг” ХХК найман тэрбумаар хэвлэсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэл хийжээ. Тэрбээр, "Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбум төгрөгөөр хэвлэсэн гэх үндэслэлгүй, ташаа мэдээлэл зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Мөн миний бие төрийн албанд зүтгэсэн цагаас эхлэн тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож байгаагүй, компанийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг удирдан чиглүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хувь хүн, төрийн албан тушаалтан, улстөрчийн хувьд би ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй, шударга байдлыг эрхэмлэн ажилласаар ирсэн. Энэ бол миний тууштай баримталдаг зарчим юм. Худал мэдээлэл тарааж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдож буй аливаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно” гэжээ.