Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсны дагуу тэрээр ажлаа хүлээн авлаа. Түүний товч танилцуулгыг хүргэж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

  • 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг 2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт,
  • 2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Потсдамын Их сургуульд герман хэлний бэлтгэлийг 2005 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.
  • 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан. Эрх зүйч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч,
  • 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
  • 2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,
  • 2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх,
  • 2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

2025 оны зургаадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо. Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.