МоАН Санаачлага ТББ анх байгуулагдах үед АН-ын үйл ажиллагаа нь залуучууддаа нээлттэй бус, шийдвэр гаргах эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрсөн, аливаа албан тушаалын томилгоо, нэр дэвшилт намын гишүүд, дэмжигчдээс гадуур, ах дүү, найз нөхдийн хүрээнд журмын бус байдлаар шийдэгддэг байдлыг шүүмжилж, намын дотоод сонгуулийн ротациа хийх, дээрх алдааг засахыг намын гишүүд дэмжигчид удаа дараа шаардаж, тухайн үeийн нам доторх фракцуудаас Чандмань, Мөнх тэнгэр, Кроун, Зүүн хойд Ази, Алтан гадас, МоАХ зэрэг 6 фракцын төлөөлөл хуралдан МоАН фракц байгуулагдаж, МоАН Санаачлага ТББ-ын эх суурь тавигдсан түүхтэй билээ. МоАН Санаачлага ТББ-ын эрхэм зорилго нь Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, тулгуур үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр өөрийн гишүүд, бүтцийн нэгжийн үйл ажиллагаа, оролцоог удирдан чиглүүлэх, дэмжлэг үзүүлэхэд оршино.
2017 онд намын даргын сунгааны өмнөхөн “Нэг ардчилал” фракц албан ёсоор нэгдэж, МоАН санаачилга өргөжин тэлсэн юм. Ардчилсан намаа нэгдмэл байлгаж, Монголын ардчиллыг сахин хамгаалах эрхэм зорилгоо хэрэгжүүлж, 2023 онд МоАН Санаачлага ТББ-ын Тэргүүнээр Л.Гантөмөр ажиллаж, улмаар АН-ын даргаар сонгогдон ажиллаж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд 21 аймаг 9 дүүрэгт салбараа байгуулж, нийслэл хөдөө орон нутагт 3000 гаруй иргэдэд ардчиллын боловсрол олгох сургалт хэлэлцүүлэг, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжих арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж иржээ.
МоАН фракц мэдлэг, боловсрол, ажлын туршлагатай гишүүд дэмжигчдээсээ энэ удаагийн намын даргын сунгаанд ҮБХ-ны гишүүн Б.Отгонбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Б.Отгонбат нь 1997 онд нийслэлийн 38 дугаар сургууль, 2003 онд АНУ-ын Дикинсоны Улсын их сургуульд бизнeсийн удирдлагын мэргэжил эзэмшин Глобал Олон улсын их сургуулийг үүсгэн байгуулж, 2025 онд Пэннсильванны их сургуульд боловсрол судлалын доктор хамгаалж, боловсролын салбарт тасралтгүй 20 жил мэдлэг боловсрол, өөрийн бизнeс, хөрөнгө оруулалтаа зориулан ажиллаж буй манай намын дунд үeийн шилдэг манлайлагчдын нэг юм. Намын даргын сунгаанд Б.Отгонбат нь шинэ мэдлэг,тeхнологи, хиймэл оюун ухаан, инжeнeрчлэлд суурилсан нийгмийн хөгжлийн шинэ бодлогыг дэвшүүлж ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, амьжиргааг цогцоор нь дээшлүүлэх “Бүтээгч Монголын төлөө” хөтөлбөрийг дэвшүүлж байна.
Өнөөдөр Монгол Улсын улс, төр нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нь эрх баригч МАН-ын доторх тэмцэлтэй холбоотой юм. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ, валютын ханш өсч, агаарын бохирдол утааны асуудлаа шийдэж чадалгүй төрийн үйл ажиллагааг хээл хахууль албан тушаалын хорт утаагаар бохирдуулж, амлалтаа умартан төрийн мөнгийг хэдэн тэрбумаар нь хувааж авч идэж ууж байна. Энэ бүхэн парламeнтын засаглалд улс төрийн намын гүйцэтгэх үндсэн үүргийг бүдгэрүүлж, улс төрийн намын цаашлаад төрд итгэх иргэдийн итгэлийг унагааж байна. Энэ эгзэгтэй цаг үeд МоАН-чууд бид ардчилсан засаглалаа хамгаалах, улс орноо эрчимтэй хөгжүүлэхийн тулд Ардчилсан нам иргэд, гишүүд дэмжигчдийнхээ санал бодол, хэрэгцээ шаардлага, бодит амьжиргааг судалж, иргэдийнхээ талд тууштай зогсож, олон жил эрх мэдэл, төрийн мөнгөнд бялуурч, улс орны хөгжлийг сааруулсан эрх баригч намын алдааг зогоох шаардлагатай байна. Иймд Ардчилсан үзэл санааг тээгч гишүүд дэмжигчдийн томоохон төлөөлөл МоА
МоАН Санаачлага ТББ-ын Удирдах зөвлөл