"И Монгол" академи УТҮГ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, "Олон нийтийн сүлжээнд e-mongolia систем дээрх файлууд интернет орчинд алдагдсан гэх мэдээлэл гарсанд нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. Юуны өмнө цахим орчинд тархаад байгаа шиг нийт иргэдийн мэдээлэл алдагдсан зүйл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Үүссэн нөхцөл байдлыг шалгахад хэрэглэгч Microsoft EDGE хөтөч ашиглан И-Монголиа вэб системээс үйлчилгээ авсан тохиолдолд тус хөтөч нь өөрөө хэрэглэгчийн хувийн мэдээллийн холбоосыг цуглуулж, Bing хайлтын систем рүү дамжуулах нөхцөл байдал үүссэн байна" гэжээ.
