Малайзад Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг 8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

Малайзад Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг 8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

Монгол иргэдийг гадаадад бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг энэ сарын 24-ний /2025.08.27/ өдөр Казахстан улсаас шилжүүлэн авчирсан талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирсан байдаг.

ВИДЕО: 

Тэгвэл тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар буюу найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн Н гэгч эмэгтэй нь 2020 онд Монгол Улсын долоон иргэнийг /эмэгтэйг/ Малайз улсад авч очихдоо онгоцны зардлыг нь төлж, хувцас, эд зүйлс худалдан авч өгсөн байгаа юм. Улмаар эдийн засгийн эрхшээлд оруулан, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулдаг байсан аж. Уг хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад буюу 2023 онд тухайн этгээд нь гадаад улс руу оргон зайлсан байгаа юм. Тиймээс түүнийг интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж, ийнхүү Монголд авчран, цагдан хорьж, шалгаж эхэлсэн байна. 

Иймд иргэдийн аливаа төрлийн баталгаагүй зар мэдээлэлд итгэж, үл таних хүнтэй гаднын улс орныг зорихгүй байж бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө