Н.Батсуурь: Хүнд бууж өгч болохгүй аз чинь харина гэж аав минь үргэлж хэлдэг

Н.Батсуурь: Хүнд бууж өгч болохгүй аз чинь харина гэж аав минь үргэлж хэлдэг

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрвөн бөхөөр шалгарсан Дархан аварга Н.Батсуурь өөрийн facebook хуудастаа, "Хүнд бууж өгч болохгүй аз чинь харина гэж аав минь үргэлж хэлдэг" хэмээн өгүүлжээ. 

Үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурь, "Аавтайгаа хамт наадамд мөн ч олон жил цугтаа наадлаа. Хар нялхааас минь дагуулж монгол бөхийг шударга үнэнээр барилд дараа нь харамсахгүйгээр гэж үргэлж захидаг. Хүнд бууж өгч болохгүй аз чинь харина гэж үргэлж хэлдэг, шударга зантай, аавтай хүү нь аавынхаа захиасыг биелүүүлж л явна даа. Намайг дэмжсэн хүн бүхэнд Баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай" гэжээ.