Маргааш, нөгөөдөр /2025.05.15-16/ Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 17, 18-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи энэ сарын 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, энэ сарын 17, 18-нд нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.