ШУУРХАЙ: Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан З.Санждоржид 9.6 жил, Д.Бямбажавт 9 жилийн хорих ял оногдууллаа

ШУУРХАЙ: Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан З.Санждоржид 9.6 жил, Д.Бямбажавт 9 жилийн хорих ял оногдууллаа

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2025.05.12/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Тодруулбал, Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждоржид 9 жилийн 6 сарын хорих ял, Д.Бямбажавт 9 жилийн хорих ялыг шүүхээс оногдуулж, тэдний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, З.Санждорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгаж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байдаг.  Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.




Өнөөдөр морь өдөр

20 минутын өмнө