Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт хийж, хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа. 

Тодруулбал БНСУ-ын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног (3 жил 2 сар 16 хоног) хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байжээ. Тус иргэн нь 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” ХХК-ийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан байна. Хяналт шалгалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, түүнийг орлох баримт бичгийг биедээ авч явах журам, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

Иймд тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр албадан гаргалаа. Мөн уригч байгууллага “Эсү интернэйшнл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.




Өнөөдөр морь өдөр

19 минутын өмнө