Тусгаарлах зурвас давж эргэн эсрэг урсгалд явсан 4 автомашиныг мөргөсөн ослыг гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ

Тусгаарлах зурвас давж эргэн эсрэг урсгалд явсан 4 автомашиныг мөргөсөн ослыг гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс худалдааны төв”-ийн ойролцоо өчигдөр /2025.05.10/ зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Toyota Prius alpha маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 69 настай, эрэгтэй нь замын тусгаарлах зурвасыг давж эргэн, улмаар эсрэг урсгалд явж байсан 4 тээврийн хэрэгслийг мөргөсөн байдаг. Тэгвэл өдгөө ослын шалтгааныг тогтоохоор алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.