Сингапурын аялагч Женнифер Хон гэх эмэгтэй манай улсаар аялж байх үед бэлгийн дарамтад өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тодруулбал, Женнифер Хон аяллын талаарх богино бичлэгээрээ автобусны жолооч өөрт нь их сайн хандаж байсан ч оройн цагаар өрөөнд нь орчхоод гарахгүй байсан гэсэн юм. Тэгвэл тэрбээр өчигдөр дахин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тодруулбал Сингапур жуулчин Женнифер Хонг, “Саяхан оруулсан бичлэгнээс хойш Монголчуудаас маш олон мессеж хүлээж авлаа. Тайлбар өгөхөд би аялах үеийнхээ бүх л түүхийг бичиж, дүрсжүүлдэг контент бүтээгч бөгөөд Сингапураас - Казахстан хүртэлх аяллаа баримтжуулж байгаа. Монголд хоёр ч удаа ирсэн, учир нь энэ улсыг үнэхээр хайрладаг. Намайг Монгол улсыг сөргөөр харуулж байна гэж бодож буй хүмүүст хэлэхэд, та нар буруу ойлгож байна. Асуудал нь улс оронд биш, тодорхой хүмүүст байгаа юм. Гэр бүлтэй эрчүүд гадаад эмэгтэйчүүдийг “амархан бай” гэж боддог нь асуудал юм. Жишээлбэл, нэг гэр бүлтэй автобусны жолооч өөрөө өрөөнд минь орж ирээд, нэг цаг гаруй саатаж, надтай хамт унтах талаар “тохиролцох” гэж оролдсон. Би хэний ч шаардлагаар бичлэгүүдээ устгахгүй. Би бодит болсон зүйлсийг хуваалцна" гэжээ.