Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа сонгогдсон байна. Ардчилсан хүчний холбоо 15 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд онол, практикийн бага хурлаа зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа холбооны гишүүдийн олонхын саналаар сонгогдсон байна.
Тэрбээр "Ардчиллын үнэт зүйл, шударга ёсны төлөөх тэмцэлд шинэ эрч хүч нэмж, холбооны гишүүдийн итгэл, дэмжлэгээр намайг Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр сонгосныг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Цаашид бид эрх чөлөөгөө хамгаалж, ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, авлигагүй, дарангуйлалгүй, шударга нийгмийн төлөө тууштай ажиллах болно. Бидний зорилго бол зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг хамгаалан үлдээх явдал юм. Итгэл үнэмшил, үзэл санаандаа бат зогсож, хамтдаа тэмцье" гэв.