Ховд аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу наймдугаар сарын 26-нд 16:55 цагаас усархаг бороо, мөндөр орж, 40 минут үргэлжилжээ. Үүний улмаас 84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерт автсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, 314 тн усыг соруулж, 5 км газар далан сэргээж, 3 автомашиныг татан гаргасан байна. Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг” гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас 6 айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгожээ. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.