Өчигдөр /2025.05.09/ 22:23:18 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн гол цэг нь Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд болсон байна. Газар хөдлөлтийн үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр суманд ичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол бүртгэгдээгүй байна.