Норовлин суманд гарсан түймрийг унтраахаар 90 гаруй хүн ажиллаж байна

Норовлин суманд гарсан түймрийг унтраахаар 90 гаруй хүн ажиллаж байна

Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 08-нд 15:00 цагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Унтраах ажиллагаанд одоогийн байдлаар түймрийн голомтод 10 бүлэг, 93 хүн, 12 тээврийн хэрэгсэлтэйгээр ойн түймэр унтраах ажиллагаа явагдаж байгаа аж. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.