Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж Сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр мэдээлэл хийж байна.
Тэдний төлөөлөл “Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 15 мянган сувилагч нар ажиллаж байна. Бид 2021 онд хөдөө орон нутагт ажилладаг 5000 гаруй сувилагч нартай уулзаж, нийгмийн асуудлыг нь сонсож энэ талаараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд танилцуулсан. Улмаар 2022 онд “Сувилагчдад ээлтэй Монгол” өдөрлөгийг Ерөнхийлөгчийн ивээл дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Олон улсын сувилагч нарын өдөр тавдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Бидний тавьж байгаа асуудал бол 15 мянган сувилагчид зориулсан байртай болохыг хүсч байна. Сувилахуйн хөгжлийн ордонтой болж сувилагч нарыг хөгжүүлэх боломжийг олгомоор байна. Энэ санаачлагыг Ж.Чинбүрэн гишүүн болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар дэмжээд 2023 оны төсөвт 13 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж байсан. 2024 оны төсөвт мөн гурван тэрбум төгрөг тавигдсан байгаа. Гэвч өнөөдөр 2025 онд “Сувилагч нарын хөгжлийн ордон” баригдаагүй байна” гэсэн юм.