Айлын бэлчээрт ирсэн бамбаруушт оромж байр бэлдэн тэжээж байна гэж БОУАӨЯ-наас мэдээллээ

Айлын бэлчээрт ирсэн бамбаруушт оромж байр бэлдэн тэжээж байна гэж БОУАӨЯ-наас мэдээллээ

Хүрэн баавгайн бамбарууш уулнаас бууж, айлын бэлчээрт ирсэн байсныг байгаль хамгаалагчид тэжээж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус бамбаруушт оромж байр бэлдэж өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Тус мэдээлэлд, "энэ сарын 3-ны өдөр /2025.05.03/ Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ.Мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна. Одоогоор хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушт оромж байр бэлдэн, мэргэжлтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна" гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө