Монгол Улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 193 орноос 104-рт жагсжээ

Монгол Улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 193 орноос 104-рт жагсжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ сарын 6-ны өдөр дэлхийн улс орнуудын 2025 оны Хүний хөгжлийн тайланг гаргажээ. 

Уг тайланд нийт 193 орон хамрагдсан бөгөөд Исланд улс 0.972 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Удаах байранд Норвеги (0.970), Швейцарь (0.970), Дани (0.962), Герман (0.959), Швед (0.959), Австрали (0.958), Хонконг (0.955), Нидерланд (0.955), Бельги (0.951) зэрэг орнууд оржээ. Харин манай орон хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 193 орноос 104 дүгээрт жагссан байна. Улс орнуудын хүний хөгжлийн индексийг хүн амын дундаж наслалт, сургуульд хамрагдаж буй байдал, сургуульд сурсан дундаж хугацаа, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн гэсэн дөрвөн объектив үзүүлэлтэд үндэслэн тооцдог аж.